• Lead the way ...
         
04
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    35   |  
0

2024 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртсөн. Уг байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан билээ. 

Уг барилгыг буулгахад шаардлагатай хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргах ба үнэлгээний хороо байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг зарлана. Худалдан авах ажиллагааны үр дүнд 207 дугаар байрыг буулгах гэнэ. 

2025 онд 207 дугаар байрыг шинээр барихаар төлөвлөж байгаа аж. Харин Үнэлгээний хороо 207 дугаар байрыг буулгах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг олон нийтэд мэдээлнэ.

207 дугаар байрны оршин суугчдын 91.3 хувийн саналаар барилгыг буулгахаар шийдвэрлэсэн байдаг. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ