A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
24
|
|
0
|
30
|
|
0
|
39
|
|
0
|
48
|
|
0
|
34
|
|
0
|
36
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 37 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 37 | |
|
Манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа ч өнгөрөгч оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-35см бага, мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Гол, нуурын мөсөн дээгүүр зорчсоны улмаас мөс цөмөрсөн хоёр дуудлага Онцгой байдлын албанд иржээ. Тодруулбал Орхон аймгийн Жаргалант сумын нутаг “Даршид”-ын голын мөс цөмөрч хоёр зорчигчтой суудлын автомашин суусан тухай дуудлагыг энэ сарын 2-ны өдрийн 22:32 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчдыг очиход “Toyota Corolla Fielder” загварын суудлын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байсныг татан гаргасан байна.
Мөн Ховд аймгийн Манхан сумын нутаг “Хар Ус” нуурын мөс цөмөрч гурван зорчигчтой бага оврын ачааны автомашин суусан тухай дуудлага ирсэн ба аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн “Hyundai Porter” загварын бага оврын ачааны автомашин “Хар Ус” нуурын эргээс 500 метрийн зайд мөс цөмөрч суусан байсныг татан гаргажээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
24
|
|
0
|
30
|
|
0
|
39
|
|
0
|
48
|
|
0
|
34
|
|
0
|
36
|
Daily poll
|