• Lead the way ...
         
28
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    66   |  
0

Нийгмийн эрүүл мэндийн шинэчлэлийн хүрээнд “Сүрьеэг устгахад эрүүл мэндийн тогтолцооны оновчлол” сэдэвт дээд хэмжээний уулзалт өнөөдөр болж өнгөрлөө. Энэхүү уулзалтын зорилго нь сүрьеэгийн тусламж үйлчилгээний тогтолцоог оновчтой болгох цогц арга хэмжээг тодорхойлоход оршиж байгааг оролцогч талууд уулзалтын эхэнд онцолсон юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 2030 он гэхэд сүрьеэ өвчингүй болох зорилтыг тавьсан. Монгол Улсын хувьд сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны тоонд багтаж байгаа ба өнгөрөгч 2023 онд 100 мянган хүн амд 82 сүрьеэгийн тохиолдлыг илрүүлжээ.

Энэхүү уулзалтад ДЭМБ-аас сүрьеэгийн талаар баримтлах бодлого, стратеги, дэлхийн сүрьеэгийн хөтөлбөр, улс орнуудын сайн туршлагын талаар дэлхийн сүрьеэгийн хөтөлбөрийн мэргэжилтэн Дебора Педрицоли танилцуулав.

Мөн ДЭМБ-ын зохицуулагч, зөвлөх болон Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн албан тушаалтнууд илтгэл танилцуулж, мэдээлэл өглөө.

Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Сангийн яам, Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдах албан тушаалтнууд болон Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Аймаг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ажилтнууд оролцлоо.

Уулзалтын үеэр Сүрьеэгийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг оновчтой болгох замаар үүссэн доголдлыг арилгах, эрүүл мэндийн тогтолцооны бүх түвшинд сүрьеэгийн тусламж үйлчилгээг оновчтой болгох бодлого, арга замыг тодорхойлох сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Монгол улсад Сүрьеэгийн гурав дах удаагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан ба эмнэлгийн анхан шатнаас хууль тогтоох бүх шатны төлөөллүүд оролцож хамтдаа гарч шийдэл, зөв арга замыг тодорхойлохоор хуран чууллаа.

Уулзалтаас гарах үр дүн

Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн шинэ механизмтай холбоотой сүрьеэгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг тодорхойлно.

Сүрьеэтэй тэмцэхэд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг шийдвэрлэх арга замыг тодорхойлно.

Эрүүл мэндийн салбарын бүх түвшинд сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоо, эмчилгээг оновчтой байдлаар үзүүлэх арга замыг тодорхойлно.

Сүрьеэ, БЗДХ, Гепатитийн тусламж үйлчилгээг нэгдмэл байдлаар анхан шатны эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх замаар хэт төвлөрлийг бууруулна.

Сүрьеэг устгах зорилтыг хангах Үндэсний хороо байгуулна.

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ