• Lead the way ...
         
27
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    3   |  
0
Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанд улсын заан С.Сүхбат түрүүлж,  үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ. 
 
Дөрөвт улсын аварга О. Хангай, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарлаа. Наймд улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын харцага Х.Гантулга, улсын харцага Т.Баасанхүү, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар үлдэв.
 
Тус барилдааны түрүү бөх 1924 онд Үндсэн хуулиа баталж Төрийн сүлдийг шинэчилснээс хойших “ТӨРИЙН СҮЛД” -үүдийг урласан дурсгалын мөнгөн зоос, “Үндсэн хууль”-иуд болон арван сая, үзүүр бөх зургаан сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр дөрөв, дөрвөн сая төгрөгийн бай гаржээ. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ