• Lead the way ...
         
02
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    94   |  
0

БНХАУ-ын Шямэнь хотод 3х3 сагсан бөмбөгийн Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор оролцсон “Мон-Алтиус” дээд сургуулийн баг хүрэл медаль хүртлээ. Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд А.Батхуяг, Б.Алтангэрэл, У.Чингүүн, Л.Авирмэд нар оролцсон бөгөөд тэд медальд хүрэх замдаа Уганда, Эквадор, БНХАУ-ын багийг хожсон байна.

Монголын “Мон-Алтиус” дээд сургуулийн баг нь хүрэл медалийн төлөө БНХАУ-ын багтай өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлэн эцсийн мөчид 22:19 оноогоор хожлоо.

Монголын баг 2024 оны оюутны ДАШТ-ий хүрэл медаль, Ази тивээсээ нэгдүгээр байраар шалгарсан шилдэг оюутны багийн хувьд 2025 оны долоодугаар сард болох Германы “Рейн Рур”-ын зуны дэлхийн XXXII Универсиад наадамд уригдан орох 12 багийн тоонд багтлаа. 

 

 

TAGS