Боксын Дэлхийн цомын тэмцээнд оролцох Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн өнөөдөр эх орноосоо мордлоо. Энэ жилийн цомын тэмцээн Их Британи улсын Шейфилд хотноо 2024 оны 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 2-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
Дэлхийн цомын тэмцээнд дасгалжуулагч Д.Отгондалай, О.Батхүү нарын удирдлага дор есөн тамирчин оролцож байгаа юм.
51 кг-ын жинд - А.Баттулга
57 кг-ын жинд - Х.Билгүүнсайхан, Д.Ганболд
63.5 кг-ын жинд - Т.Энхтөр
71 кг-ын жинд - Б.Мишээлт
50 кг-ын жинд - Л.Алтанцэцэг
54 кг-ын жинд - О.Есүгэн
57 кг-ын жинд - Э.Мичидмаа
60 кг-ын жинд - М.Намуун