• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    24   |  
0
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн есөн дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалжээ. 
 
Нийт бүртгэгдсэн дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байсан байна. Харин нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл буюу газар хөдлөлт бүртгэгджээ. 
 
Хүйтний улирал ирж байнгын галлагаа болон цахилгаан хэрэгслийн ачаалал нэмэгдэж байгаа тул гэр орноо харгалзах хүнгүй үлдээхгүй байх, бага насны болон ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэрт нь ганцааранг үлдээхгүй байх, гарахдаа цахилгаан хэрэгслийг салгаж явахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ