• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    22   |  
0
Монгол улсад Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Ойн инженер, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын арслан Мядагийн Мөнгөний нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан амралтын өдөр болж өнгөрлөө. Уг барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүлж, улсын начин Д.Амарсайхан үзүүрлэлээ. 
 
Дөрөвт улсын начин Ш.Шинэбаяр, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарсан бол наймд  улсын начин Э.Ванданцэрэн, аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Б.Ганбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв.
 
Уг барилдааны түрүү бөх найман сая, үзүүр бөх таван сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан бол “Увснуур” дэвжээний зүгээс М.Мөнгөн арслангийн нэрэмжит “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг цэргийн арслан Дэлгэрийн Цэрэннямд гардуулсан юм.
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ