• Lead the way ...
         
06
2025
Jul
Daily poll
(Нийт санал: 219)
5.94%
94.06%


Сэтгүүлч: П.Цанжид   |    208   |  
0

Холимог тулааны UFC холбоонд элссэн тулаанч Т.Нямжаргал маргааш эхний тулаанаа хийнэ. Манай тамирчин АНУ-ын тулаанч 31 настай Карлос Эрнандезтэй тулалдана. Хоёр тамирчин 56.7 кг-ын жинд тулалдах ба Т.Нямжаргал 14 кг хасаж жиндээ амжилттай орсон байна. 

Т.Нямжаргал 26 настай ба мэргэжлийн найман тулаан хийж нэг ч ялагдал амсаагүй яваа. Харин түүний өрсөлдөгч Карлос Эрнандез мэргэжлийн 13 тулаан хийж есөн ялалт байгуулсан байна. Т.Нямжаргалын анхны тулаан өнгөрөгч зургаадугаар сарын 1-ний өдөр Андре Лимагийн эсрэг товлогдсон байсан ч тодорхой шалтгааны улмаас цуцлагдсан байдаг. 

Тулаанч Т.Нямжаргалын хувьд дэлхийн тулааны хамгийн том холбоо болох UFC холбоонд элссэн хоёр дахь монгол тулаанч юм. 

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ