• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    25   |  
0

Ачааны машины хөдөлгүүрт дарагдсан иргэнийг эсэн мэнд аварчээ. Тодруулбал Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт том оврын ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагдсан тухай дуудлага энэ сарын 22-ны оройн 17:42 цагт Онцгой байдлын албанд иржээ. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очиход, “ZZ4257W324HE1H” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэгт, 50 настай эрэгтэй Э-н зүүн талын хөл дарагдсан байсныг ажиллан гаргаж, тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна. 

Иргэд ахуйн хүрээнд засварын ажил гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган өөрийн амь нас, эрүүл мэндээ аюулд өртхөөс сэргийлж ажиллахыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ