• Lead the way ...
         
02
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 178)
6.74%
93.26%


Сэтгүүлч: П.Цанжид   |    114   |  
0
Канад улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж байна. Энэхүү тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ тамирчин Б.Ганболд хүрэл медаль хүртлээ.
 
Түүний уралдсан пара гүйлтийн цанын таван км-ын сонгомол буюу lw2-9 ангилалд гурван орны долоон тамирчин өрсөлдсөн ба манай тамирчин 17:57.7 минутын хугацаанд замаа дуусгаж медалийн тавцанд гарчээ. Түүний хувьд тус тэмцээний 10 км-ын зайд уралдах бол дараа нь Норвегийн аварга шалгаруулах тэмцээн, Финланд улсад ирэх сарын 17-23-нд болох дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцох юм.
 
Б.Ганболд нь “Сочи-2014”, Пёнчан-2018”, “Бээжин-2022” өвлийн Паралимпын наадмын оролцогч ба Азийн цомын хүрэл медальтай тамирчин юм. 
TAGS