• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    99   |  
0

Вакцинжуулалтын явуулын цэг бүхий 40 автобусыг өнөөдрөөс ашиглаж эхэллээ.

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж "Одоогоор вакцинжуулах 120 суурин цэг ажиллаж байна. Түүнээс гадна явуулын 40 автобус бэлдсэн. Энэ нь жижиг оврын 31, том оврын 9 автобус  юм. Нэг явуулын цэг нь хоёр автобусаас бүрдэнэ. Нэгэнд нь вакцин хийж, нөгөөхийг нь ажиглалт, хяналтын шугамаар ашиглана.

 Өөрөөр хэлбэл, түр хүлээлгийн байдлаар ашиглах, иргэдийг вакцины цэгт хүргэх, вакцин хийх зэргээр ашиглах юм. Өнгөрөгч бямба гарагт СБД-ийн Эрүүл мэндийн эмч мэргэжилтнүүдийг дайчлан туршилтаар ажиллуулахад 110 хүнийг вакцинжуулсан.

Явуулын цэгийн гол үйл ажиллагаа нь суурин цэгт ачаалал үүссэн үед хүмүүсийн хөдөлгөөнийг бууруулах,  бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Зайлшгүй шаардлага гарвал алслагдсан хороон дээр хүрч ажиллана. Вакцинжуулалтын төлөвлөлтөөр нэг өдөрт 40-50 мянган хүнийг хамруулах боломжтой.  1-р болон 2-р тунгийн хяналт харилцан адилгүй байгаа. Хоёр дахь тунг хийхдээ эхний тунг хийсэн үеийнх шиг эмчийн үзлэг, оношилгоо байхгүй,  компьютер дээр хадгалагдсан мэдээллийг үндэслэн хийх юм. Харин вакцин хийсний дараах хяналтын хугацаа хүчинтэй" гэв.  

Энэ холбоосоор лайв үзнэ үү.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хүн, хүчээ сайн зохион байгуулж, төлөвлөлттэй ажиллах хэрэгтэй. Хотын даргын хувьд ямар дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байгаагаа хэлээрэй. Эмч, эмнэлгийн ажилтнууд маань бүтэн жил гаруйн хугацаанд хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байна.Түүнчлэн тэдний нийгмийн асуудал, урамшууллыг төдий л шийдэж чадахгүй байгаа. Гэсэн ч хоёргүй сэтгэлээр ажиллаж, иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд цаг наргүй ажиллаж байгаа та бүхэндээ баярлалаа” хэмээн өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хэлэв. Мөн ийм хүнд, хэцүү цаг үед ажиллаж байгаа тэдэнд урам зориг өгөх, сэтгэл санаагаар дэмжих хэрэгтэйг сануулсан юм.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ