• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    48   |  
0
Бүгд найрамдах Исланд улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Уг тэмцээнд манай улсын зургаан тамирчин оролцсон ба эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлт 227.5 кг-ыг өргөж алтан медаль хүртжээ. Ингэснээр ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин боллоо. Мөн уг жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
 
С.Мөнхзул нь өнгөрсөн онд мастеруудын Дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртэж байсан юм. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ