• Lead the way ...
         
06
2025
Jul
Daily poll
(Нийт санал: 219)
5.94%
94.06%


Сэтгүүлч: П.Цанжид   |    169   |  
0
Тайланд улсын Чянг Май хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-наас 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд Тайланд улсад болно. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Даваацэрэн, А.Бат-Очир нарын удирдлага дор найман тамирчин өрсөлдөнө.
 
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Хулан, 52 кг-д Б.Мөнгөнсаран, 63.5 кг-д Г.Бадмаараг тулалдах бол эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Л.Даваадорж, 54 кг-д О.Энхсайхан, 57 кг-д Г.Лундаа, 60 кг-д Х.Энх-Амар, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ нар оролцох юм. 
 
Монголын боксчдын хувьд 1971 онд гавьяат тамирчин Х.Алтанхуяг анх Азийн тивийн аварга болж байсан ба 1975 онд хоёр дахь удаагаа түрүүлж байсан юм. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ