• Lead the way ...
         
11
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 32)
31.25%
68.75%


Сэтгүүлч: П.Цанжид   |    83   |  
0

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдэд 80 мянга гаруй тонн, үйлдвэрийн бүсэд 7,596 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлээд байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн гурван маршрутаар явуулдаг. Шахмал түлшний 650 борлуулалтын цэг ажиллаж байна. 

Тээвэрлэлтийн хувьд 29 компанийн 280 гаруй тээврийн хэрэгсэл, 600 орчим ажилтан өдөрт дунджаар гурван ээлжийн давтамжтайгаар сайжруулсан түлшийг тээвэрлэж байна. 

2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу “Таван толгой түлш” ХХК-ийн баруун, зүүн, төвийн бүсийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шинжилгээт хяналт шалгалтыг найман удаа, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гурван удаа хийгээд байна. Хяналт шалгалтаар сайжруулсан шахмал түлш, барьцалдуулагч, мидлингээс дээж авч лабораторийн 24 дээж шинжилгээнд хамруулж, улсын байцаагчийн 10 дүгнэлт гарган хүргүүлжээ. Шинжилгээгээр “Сайжруулсан хатуу түлш MNS 5679:2022 стандартын техникийн шаардлага хангасан” хэмээн гарчээ. Одоогийн байдлаар 2024 оны хагас жилийн хугацаанд 15 дээжийг шинжилгээнд өгч, дүгнүүлжээ.

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ