Албаны нийслэл Тирана хотод чөлөөт бөхийн Олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд барилдсан ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд мөнгөн медаль хүртлээ. Тэрээр алтан медалийн төлөө Олимпын хошой аварга, дэлхийн гурван удаагийн алт, нэг мөнгөн медальт Японы алдар бөх Рисако Кавайтай барилдаж, 2:4-өөр ялагдлаа.
Ингэснээр С.Цэрэнчимэд ДАШТ-ий хоёр дахь мөнгөн медалиа хүртэж, ДАШТ-д гурав дахь медалиа гардлаа. Тэрбээр өмнө нь 2014 онд алт, 2015 онд мөнгөн медаль хүртэж байв. Рисако Кавай ДАШТ-ий дөрөв дэх алтан медалиа хүртэж байна.
,Silver_TserenchimedSukhee(MGL),Bronze_ElenaHeikeBrugger(GER),MansiMansi(IND)_924-X3.jpg)