• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    108   |  
0
Цаг уурын байгууллагаас ирэх 11 дүгээр сарын урьдчилан төлөвийг гаргасан байна. Ирэх сард агаарын дундаж температурын хувьд төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх гэнэ. Хур тунадасны хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим орох боловч нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу орно. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар агаар мандал тогтворгүй, салхи шуурга ихтэй байх төлөв ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.
 
Баруун аймгуудын нутаг болох Завхан аймгийн зүүн, Баянхонгор аймгийн хойд нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим, харин хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.
 
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.  Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.
 
Зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас Сүхбаатар, Дорнодын нутаг, Хэнтийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Говийн аймгууд тэр дундаа Говьсүмбэрийн нутаг, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорноговийн нутаг, Дундговийн зүүн өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ