• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    82   |  
0

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өвөлжилтийн бэлтгэлийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү танилцууллаа. Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 654 төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 98.5 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тухайлбал, улс, нийслэлийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 18 байршилд  24 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж өнгөрсөн тавдугаар сарын 15-наас барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Барилга угсралтын ажил 98.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ.  Нийслэлийн хэмжээнд хүчдэлийн уналттай, цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй 13,715 айл, өрх байгаагаас 8,840 айл өрхийг эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтгүй болгох ажлыг амжилттай хэрэгжүүлж буй. Түүнчлэн нийслэлийн зургаан дүүрэгт ачаа, хүн зөөврийн 52 ширхэг лифтийг шинэчилжээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ