• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    71   |  
0
Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой бөхийн барилдаанд  улсын өсөх идэр начин Ч.Батчулуун түрүүлж, улсын начин Б.Түвшинтөгс үзүүрлэлээ. 
 
Шөвгийн дөрөвт улсын начин Д.Амарсайхан, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа. Харин наймд улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн арслан Ч.Алтангэрэл, аймгийн заан Ч.Даш нар үлдэв.
 
Ирэх амралтын өдөр буюу 11 дүгээр сарын 2-нд Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаанаар үргэлжилнэ.
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ