• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    84   |  
0

Нийслэлийн Замын хөгжлийн газраас автозамын засварын ажлыг ирэх хавар үргэлжлүүлэхээр болсон байна. 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т. Даваадалай: "Хасах градуст авто замыг хучих боломжгүй тул авто замын төслүүдийг түр зогсооё. Технологын горим алдагдана. Тиймээс дулааны улиралд буюу хавар авто замын ажлыг үргэлжүүлье" гэжээ. 

Энхтайваны гүүрээс тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замын ажлын явцад  замын тэгш байдал алдагдаж долгион үүссэн асуудлыг иргэд олон нийтийн сүлжээнд шүүмжилсэн. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү, НЗХГ-ын дарга Б.Одбаяр болон бусад албаны хүмүүс газар дээр нь ажилласан юм. 

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ