• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    77   |  
0
Өсвөр ба Залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдааны залуучуудын ангиллын хагас болон шигшээ барилдаан, өсвөрийн ангиллын шигшээ барилдаан өнөөдөр болж дүнгээ гаргана. 
 
Бага буюу 16 насны ангилалд  81 бөх барилдсанаас хагас шигшээд 30 хүүхэд шалгаран барилдаж байна. Үүнээс шигшээ барилдаанд 10 хүүхэд шалгарч аваргын төлөө өрсөлдөх юм. 
 
Дунд нас буюу 17 насанд  80 бөх барилдсанаас хагас шигшээд мөн 30 хүүхэд үлдэн шигшээ 10-д шалгарахын төлөө өрсөлдөж байгаа ба ОХУ-ын Тува улсын бөх О.Максем, Баян-Өлгий аймгийн уугуул, Баянгол дүүргийг төлөөлсөн Е.Ховланды, Завхан аймгийн уугуул, "Эв Монгол" клубийн А.Буянжаргал, Говь-Алтай аймгийн уугуул, "Алдар" спорт хорооны Б.Ганбаатар, Сүхбаатар дүүргийн БТСХ-ны Ж.Далайцэрэн нар унаагүй болон хамгийн бага унаатайгаар тэргүүлэн барилдаж байна.
 
Том буюу 18 насанд 71 бөх барилдсанаас хагас шигшээд 30 бөх үлдсэн бөгөөд Төв аймгийн уугуул, "Алдар" спорт хорооны Б.Батжаргал, Өмнөговь аймгийн БТСГ-ын С.Баярбаатар, ОХУ-ын Тува улсынН.Сугдер, Завхан аймгийн БТСГ-ын Д.Нарантулга, Дорнод аймгийн уугуул, "Аварга" клубийн А.Дэмүүл нар унаагүй болон хамгийн бага унаатайгаар үеийнхнээ өнгөлөн барилдаж байна.
 
Харин Залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд  110 бөх оролцож байгаа бөгөөд 10 хэсэгт хуваагдан барилдсанаас Увсын сумын заан Ц.Бямбацогт, Говь-Алтай аймгийн уугуул "Эв Монгол" клубийн бөх сумын заан Э.Бат-Өлзий, Баян-Өлгий аймгийн уугуул, "Алдар" спорт хорооны бөх С.Нуртилек, Завхан аймгийн БТСГ-ын бөх аймгийн начин Б.Сундуйжав, Увс аймгийн уугуул, "Алдартан" клубийн бөх, сумын заан Г.Цэрэнтогтох, Архангай аймгийн уугуул, "Бөхбилэгт" дэвжээний бөх Б.Хадбаатар, Говь-Алтай аймгийн уугуул, "Хантайшир" дэвжээний сумын заан Л.Отгонбаяр, Өвөрхангай аймгийн уугуул, "Эв Монгол" клубийн аймгийн начин Д.Сумъяабазар, Архангайн аймгийн уугуул, "Бөхбилэгт" дэвжээний аймгийн начин С.Бат-Эрдэнэ, Баянхонгор аймгийн уугуул, "Баатар Хангарьд" дэвжээний бөх, сумын заан О.Тамир нар одоогийн байдлаар хэсгээ тэргүүлэн барилдаж байна. 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ