• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    85   |  
0

Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2025 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хуучин угсармал орон сууцуудын дээвэр, фасад, лифтийг шинэчилж засах зорилт тусгагдсан. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн “Өнөр” хороолол орчимд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаны хүмүүс ажиллалаа.

“Өнөр” хорооллын хуучин угсармал орон сууцууд 1980 оны дунд үеэр баригдсан. Ашиглалтад орсноос хойш лифт болон дээврийг шинэчлээгүй гэнэ. “Өнөр” хороолол орчмын хуучин орон сууцуудын дээвэр, фасад, лифтийг 2025 онд шинэчлэхээр төлөвлөсөн ба үргэлжлүүлэн 2026 онд Хан-Уул, Баянгол, 2027 онд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хуучин угсармал орон сууцуудын дээвэр, фасад, лифтийг засаж шинэчлэх гэнэ. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ