• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    97   |  
0
Дэлхийн цагаан таягтны эрхийг хамгаалах өдрийг угтан Биеийн тамир, спортын улсын хорооны дэмжлэгтэйгээр Харааны бэрхшээлтэй иргэдийн спортын наадмыг Хараагүйчүүдийн үндэсний төв болон Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
 
Наадамд Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь, Увс, Ховд, Төв, Сүхбаатар, Дорнод, Орхон, Дундговь, Хэнтий, Завхан аймаг, нийслэлээс Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, Монголын хараагүй хүмүүсийн сургалт хөгжлийн төвийн 132 тамирчин шатар, 100 буудалт даам, шоудаун, жүдо, хонхот бөмбөг, гар барилдаан зэрэг спортын долоон төрөлд өрсөлдөж байна.
 
Наадмын хонхот бөмбөгийн эрэгтэйчүүдийн ангилалд Баянзүрх дүүргийн баг тэргүүлсэн бол Орхон, Хэнтий аймгийн баг удаалав. Харин тус төрлийн эмэгтэйчүүдийн ангилалд Баянзүрх дүүргийн баг түрүүлж, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын төв, Сүхбаатар аймгийн баг мөнгө, хүрэл медаль хүртлээ. Тэгвэл 100 буудалт даамын төрөлд С.Энхчимэг алтан медаль хүртэж, Ц.Мөнхцэцэг, И.Хандмаа удааллаа.
 
Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд тус наадмын хөнгөн атлетикийн төрөлд өрсөлдөөн өрнөж байна.
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ