• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    146   |  
0
Монголын хөлбөмбөгийн залгамж халааг бэлтгэх, чадварлаг тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор “TRAINING CAMP IN MONGOLIA” арга хэмжээг энэ сарын 7-10-нд болж байна. 
 
Уг үйл ажиллагаанаас  ур чадвар өндөртэй 11 тоглогчийг сонгож, цаашид Английн алдарт “Фүлхэм” клубын 2025 оны бэлтгэлд хамруулах гэнэ. Энэ удаагийн сургалтад 30 гаруй багийн 6-16 насны 160 хүүхэд хамрагдаж байгаа юм.
 
Сургалтыг “Фүлхэм” клубын өсвөрийн академийн дасгалжуулагч Мэттью Бриггс, Янник Жин нар удирдан явуулж буй бөгөөд оролцогч болгонд “Фүлхэм” клубын сертификат гардуулах аж. 
 
Үүнээс гадна 145 жилийн түүхтэй Английн Премьер лигийн алдарт “Фүлхэм” багийн хаягаар дамжуулан Монгол Улсыг дэлхий дахинаа сурталчлан таниулах, Лондон хотод байрладаг 24 мянган хүний суудалтай хөлбөмбөгийн стадионд ““Go Mongolia” брэндийг таниулах юм.
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ