• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    74   |  
0

Голын усанд машинтайгаа живсэн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт өнгөрөгч есдүгээр сарын 17-нд бага оврын ачааны автомашины жолооч Б, зорчигч И нар "Онон" голын дээд гүүрээр явж байхад гүүр нурж голын ус руу унаж, автомашинтайгаа живсэн.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, осолдсон газраас урд зүгт 8 км-т Онон багийн “Улаан бургас” гэдэг газраас жолооч Б-гийн цогцсыг голын эрэгт хайргадаж тогтсон байсныг олсон. Харин зорчигч 58 настай эрэгтэйг өнөөдрийг хүртэл эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. 

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрлийн ажиллагааг анх осолдсон газраас үргэлжлүүлэн, тус сумын Онон багийн “Оногийн зүүн салаа” гэдэг газар хүртэл зүүн зүгт 18км-ийн зайд голын урсгалын дагуу моторт завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 

TAGS