• Lead the way ...
         
17
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 9)
66.67%
33.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    181   |  
0

Англи улсын ОУ-ын мэдлэгийн олимпиадыг Монгол улсад зохион байгуулах эрхийг Youth X байгууллага анх удаа авч Улаанбаатар хотноо есдүгээр сарын 14-15 өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү олимпиадыг Шинэ эрин сургуультай хамтран зохион байгуулсан байна. 

Англи хэлний B1-ээс дээш түвшинтэй, өөрийн ирээдүйн сонирхож буй мэргэжлийн хүрээнд олон улсын сурагчидтай өрсөлдөх 9-18 насны сурагчид тус олимпиадад оролцсон ба Улаанбаатар, Дархан, Сүхбаатар, Өмнөговь, Говь-алтай, Дорноговь, Архангай, Баян-өлгий аймгуудаас 600 гаруй сурагчид оролцжээ.

Сурагчид таван төрлийн чиглэлээр өөрийн ирээдүйн суралцах чиглэлээр бэлтгэлээ ханган англи хэлээр дөрвөн төрлийн ур чадвараар өрсөлдсөн байна. Тодруулбал Арт болон дизайн чиглэл Шинжлэх ухаан, технологи Нийгмийн шинжлэх ухаан Хэл соёл Эдийн засаг бизнес чиглэлүүдээс сонгон үндэсний шалгаруулалтад оржээ. 

Олимпиадад медальт байр эзэлсэн сурагчид энэ оны 10 сарын 6-нд Арабын нэгдсэн эмират улсын Абу Даби хотноо болох ОУ-ын шатанд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхээ авчээ.

Монгол улсынхаа нэрийг Дэлхийн тавцанд гаргахаар болсон сурагчиддаа амжилт хүсье. 2025 оны мэдлэгийн олимпиадад мэдлэгээ сорих сурагч, эцэг эх, сургууль сургалтын төвүүд https://www.facebook.com/YouthXMongolia бүртгэлээ хийлгээрэй. 

TAGS