• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    111   |  
0

Өнөөдөр буюу энэ сарын 2-ны өдрийн байдлаар дараах гурван байршилд зам засварын ажил үргэлжилж байна. Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа юм. 

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Засварын ажил гүйцэтгэж буй автозамуудын байршил 

Худгийн гудамжны авто замаас “Хангай” хотхон хүртэлх авто замыг өчигдөр буюу энэ сарын 1-ний 22:00 цагаас хаасан. Авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 4-ний 06:00 цагт нээнэ.

Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо, Тасганы овооны уулзвараас долоодугаар хорооны уулзвар хүртэлх авто замыг өчигдөр буюу аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас хаасан бөгөөд аравдугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагт нээх юм.

Таван шарын нүхэн гарцын ажилтай холбоотойгоор Товчооны зам буюу “Энхжин” худалдааны төв орчмын авто замыг өчигдөр буюу аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас хаасан. Авто замыг 4-ний 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж, шинэчилж байна. Энэ хүрээнд буцах эргэлт хийх юм. 

 

TAGS