• Lead the way ...
         
15
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 9)
66.67%
33.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    66   |  
0
Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Монголын Үндэсний их сургууль нь үндсэн барилгынхаа зүүн талд зөвшөөрөлгүй дөрвөн давхар карказ босгон, ойр орчмын оршин суугчдын орц, гарцыг хаажээ. Уг зөрчлийг арилгуулахаар нийслэлийн Хяналт шалгалтын газраас барилгын ажлыг зогсоох шаардах хуудас хүргүүлж, холбогдох албаны хүмүүс тухайн байршилд ажиллалаа.
 
Тус барилгын ойр орчимд иргэд, ялангуяа тухайн сургуулийн оюутан, сурагчдын чөлөөтэй, аюулгүй зорчих боломжийг хангаагүй. Тиймээс нийслэлийн Хяналт шалгалтын газраас албан даалгавар өгч, торгуулийн арга хэмжээ авч барилгын ажлыг зогсоох шаардлага хүргүүлжээ. Гэсэн хэдий ч үүргээ биелүүлэхгүй байгаа тул ажлыг албадан зогсоох шүүхийн шийдвэр хүртэл гарчээ. Мөн сургууль болон компанийн удирдлагуудыг дуудахад ирээгүй гэнэ. 
 
 
Уг зөвшөөрөлгүй барилгын улмаас гурван айлын орц, гарц хаагдаж, иргэд чөлөөтэй нэвтрэх боломжгүй болжээ. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ