• Lead the way ...
         
12
2026
Feb
Daily poll
(Нийт санал: 292)
99.66%
0.34%


Сэтгүүлч: П.Цанжид   |    185   |  
0
Монголын үндэсний бөхийн холбооноос энэ 10 дугаар сард албан ёсны дөрвөн удаагийн барилдааныг зохион байгуулах гэнэ. Эхний барилдаан энэ сарын 16-18-нд өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанаар эхэлнэ. Үргэлжлүүлэн энэ сарын 19-нд Булган аймгийн Сайхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно. 
 
Үргэлжлүүлэн 20-ны өдөр сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болох бол 27-ны өдөр Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан болж өндөрлөх юм. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ