• Lead the way ...
         
14
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 9)
66.67%
33.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    31   |  
0

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд 10 га талбайд 2007 айлын орон сууцны хороолол барих бэлтгэл ажлыг хангаж байна. Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сард орон сууцыг барих нээлттэй тендерийг зарлаж, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил Сүнг” ХК шалгарсан.

Тус хороолол нь сургууль, цэцэрлэгийн цогцолбортой бөгөөд 1-3 өрөө эрчим хүчний хэмнэлттэй, орлогод нийцсэн нийт 14 ширхэг 10 давхар орон сууц барих юм. Орон сууцны хорооллыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. 

Баянголын ам нь Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсийн нэг бөгөөд 450 га газарт 75 мянган хүн ам оршин суух хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гарсан байдаг. Харин дэд бүтцийн хувьд 30 мянган хүн ам төвлөрөхөд зориулагдсан хүчин чадалтай юм.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ