• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    125   |  
0

Өнөөдөр буюу аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас дараах хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ. Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Засвар гүйцэтгэх замын байршил 

Худгийн гудамжны авто замаас “Хангай” хотхон хүртэлх авто замыг аравдугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагаас аравдугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо, Тасганы овооны уулзвараас долоодугаар хорооны уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагаас аравдугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. 

 



TAGS