• Lead the way ...
         
15
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 9)
66.67%
33.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    87   |  
0

Гэрээсээ сумын төв явахаар гарсан иргэнийг эрэн хайж байна. Тодруулбал Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс зүүн урд зүгээс малчин Ж нь өнгөрөгч сарын 20-ны өдөр гэрээсээ сумын төв рүү явна гэж морьтой гараад сураггүй алга болсон байна. Харин маргааш өдөр нь буюу өнгөрөгч сарын 21-нд унаж явсан морь нь усанд норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж иржээ. 

Аймгийн Цагдаагийн газраас тухайн иргэнийг есдүгээр сарын 21-ний өдрөөс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулахаар болсон байна. 

Эрэн хайх ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид эрэн хайх, ажиллагааг эхлүүлж Ерөө сумын Буурагчин багийн “Хүзүүвчийн үүрэг” гэдэг газраас баруун зүгт Жаргалант сумын Бумбат багийн “Наян милиэ” гэдэг газар хүртэл нийт 39 км-т завьтай урсаж голын булан тохой, хаялаг зэргээр самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй ба эрэн хайх үргэлжлүүлж байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ