• Lead the way ...
         
17
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 9)
66.67%
33.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    101   |  
0
Унгар улсын нийслэл Будапешт хотод хоёр жил тутамд болдог Дэлхийн шатрын Олимпиад амжилттай болж өндөрлөлөө. 45 дахь удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд 196, эмэгтэйчүүдэд 181 орны баг өрсөлдлөө. 
 
Эрэгтэйчүүдийн төрөлд Энэтхэг аваргалж, АНУ, Узбекстан улсууд удааллаа. Харин Монгол Улсыг төлөөлөн оролцсон эрэгтэй шигшээ баг 11 өргөөс 12 оноо авч 62 дугаар байрт шалгарлаа. 
 
Эмэгтэйчүүдийн төрөлд мөн Энэтхэг аваргалж, Казахстан, АНУ-ын баг удаалав. Эмэгтэйчүүдийн төрөлд эх орноо төлөөлөн оролцсон эмэгтэйчүүд 11 өргөөс 15 оноо авч 16 дугаар байрт шалгарав. 
 
Манай улсын эрэгтэйчүүдийн багт IM Г.Амартүвшин, FM С.Чингүүн, FM Э.Баасансүрэн, IM Э.Амилал, FM Х.Итгэлт нар харин эмэгтэйчүүдийн багт WGM Т.Мөнхзул, IM, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, WGM Д.Номин-Эрдэнэ, WFM Э.Хүслэн, WCM Б.Мөнгөнзул нар оролцсон юм. 
 
 
TAGS