• Lead the way ...
         
17
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 9)
66.67%
33.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    113   |  
0
Унгар улсын нийслэл Будапешт хотод хоёр жил тутамд болдог Дэлхийн шатрын Олимпиад есдүгээр сарын 10-23-ны өдрүүдэд болж байна. 45 дахь удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд 196, эмэгтэйчүүдэд 181 орны баг өрсөлдөж байна. 
 
Өчигдөр буюу энэ сарын 19-ны өдрийн орой манай баг тамирчид наймдугаар өргийн тоглолтуудаа хийлээ. Эрэгтэй шигшээ баг энэ өрөгт Панам улсын багтай таарч 4:0 харьцаатайгаар хожиж ээлжит ялалтаа авлаа. Эрэгтэй шигшээ баг ес дэх өргийн тоглолтоо Казахстан улстай хийнэ. 
 
Харин эмэгтэй шигшээ баг Арменитай тоглож  ялагдал хүлээлээ. Ес дэх өргийн тоглолтоо Австри улстай өнөөдөр орой хийнэ. 
 
Манай улсын эрэгтэйчүүдийн багт IM Г.Амартүвшин, FM С.Чингүүн, FM Э.Баасансүрэн, IM Э.Амилал, FM Х.Итгэлт нар тоглож буй бол эмэгтэйчүүдийн багт WGM Т.Мөнхзул, IM, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, WGM Д.Номин-Эрдэнэ, WFM Э.Хүслэн, WCM Б.Мөнгөнзул нар өрсөлдөж байна. 
TAGS