Өчигдөр буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж хүйтэрсэн. Өнгөрөгч шөнө Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн нутгаар хөрсөн дээр -5 градусыг давж хүйтэрсэн байна. Мөн Дархан, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр 0 градусыг давжээ.
Завхан, Ховд, Архангай, Өвөрхангай, Хэнтийн зарим газраар 0.0-7.0 см зузаан цас тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Өвөрхангайн Есөн-Зүйлд 7.0 см, Ховдын Чандманьд 4.0 см, бусад хэсгээр 0.0-3.0 см цас тогтжээ.
Харин өнөөдрийн хувьд ихэнх нутгаар хүйтэрч Хангайн уулархаг нутгаар хур тунадас, говийн бүс нутгаар бороо орно.