• Lead the way ...
         
19
2024
Sep
Daily poll
(Нийт санал: 2)
100.00%
 


Сэтгүүлч: П.Цанжид   |    44   |  
0
Энэ онд нийслэлийн 17 байршилд авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн. Мөн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын сүлжээг нэмэгдүүлэх хүрээнд 31 байршилд авто зам, замын байгуулах төсөл хэрэгжиж байгаа. Энэ амралтын өдрүүдэд үндсэн таван байршилд зам хааж, засвар шинэчлэлийн ажил хийж гүйцэтгэх гэнэ. 
 
Баянбүрдийн тойргоос 32-ын уулзвар хүртэлх замыг энэ оны есдүгээр сарын 17-ны өдрийн 23:00 цагт хааж, шинэчилж байна. Тус авто замыг 21-ний 06:00 цагт нээх юм. 
 
Хаах авто замууд 
 
Нисэхийн тойргоос тууш зам хүртэлх замыг энэ есдүгээр сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 23-ны өдрийн 06:00 хүртэл хааж шинэчилнэ.
 
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх замыг есдүгээр сарын 20-ны өдрийн 22:00 цагаас 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
 
"Фүүд сити" төвөөс Яармагийн гүүр хүртэлх замыг энэ сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
 
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас "Гранд" плаза хүртэлх замыг есдүгээр сарын 21-ний өдрийн 23:00 цагаас 24-ний өдрийн 06:00 хүртэл хааж, шинэчилнэ.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ