• Lead the way ...
         
19
2024
Sep
Daily poll
(Нийт санал: 2)
100.00%
 


Сэтгүүлч: П.Цанжид   |    36   |  
0
Унгар улсын нийслэл Будапешт хотод хоёр жил тутамд болдог Дэлхийн шатрын Олимпиад есдүгээр сарын 10-23-ны өдрүүдэд болж байна. 45 дахь удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд 196, эмэгтэйчүүдэд 181 орны баг өрсөлдөж байна. 
 
Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдрийн орой манай баг тамирчид долоодугаар өргийн тоглолтуудаа хийлээ. Эрэгтэй шигшээ баг долоодугаар өрөгт Ливан улсын багтай таарч 3:1 харьцаатайгаар хожиж ээлжит ялалтаа авлаа. 
 
Харин эмэгтэй шигшээ баг Герман улсын багтаа долоо дахь өргийн тоглолтоо хийж 2:2 харьцаатайгаар тэнцлээ. Ингэснээр эмэгтэй шигшээ баг 11 оноотойгоор 12 дугаарт байрт жагсаж байна. Эмэгтэй тоглолтыг Энэтхэг улс 14, Польш, Казахстан, Франц улсууд 12 оноотойгоор өнгөлж явна. 
 
Манай улсын эрэгтэйчүүдийн багт IM Г.Амартүвшин, FM С.Чингүүн, FM Э.Баасансүрэн, IM Э.Амилал, FM Х.Итгэлт нар тоглож буй бол эмэгтэйчүүдийн багт WGM Т.Мөнхзул, IM, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, WGM Д.Номин-Эрдэнэ, WFM Э.Хүслэн, WCM Б.Мөнгөнзул нар өрсөлдөж байна. 
TAGS