Гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна. Тодруулбал Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг "Элсэн далай" гэх газраас иргэн Г нь энэ сарын 8-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 14-ны өдөр Онцгой байдлын албанд мэдэгджээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сумын Цагдаагийн алба хаагчид, ар гэрийн хүнтэй хамтран иргэн 65 настай эрэгтэй Г-г 18-ны өдрийн 07:00 цагт эхлүүлж, Улаанбадрах сумын төвөөс зүүн зүгт 67 км-т, Эрдэнэ сумын Бүрдэнэ баг “Бүрдэнэ булаг” гэдэг газар хүртэл явганаар болон автомашинтай нийт 105 км-т зохион байгуулж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 21:00 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон байна. Эрлийн ажиллагаа өнөөдөр үргэлжилнэ