• Lead the way ...
         
19
2024
Sep
Daily poll
(Нийт санал: 2)
100.00%
 


Сэтгүүлч: П.Цанжид   |    44   |  
0
Снукер биллиардын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар манай улсад  энэ сарын 14-19-нд болж байна. Мөн зургаан улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.
 
Дэлхийн цомын тэмцээнд 20 орны  76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдлага дор 16 тамирчин өрсөлдөж байна.
 
Энэ тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх тамирчид тодорсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчин Б.Нарантуяа өнөөдөр Хонгконгийн тамирчин И Тэн Чунтай өрсөлдөнө. Ялсан нь хагас шигшээд шалгарах ба тоглолт 10:00 цагаас эхэлнэ. 
 
Манай тамирчин снукер биллиардын 2023 ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн аваргын хүрэл медальтай. Хоёр тамирчин өнгөрөгч гуравдугаар сард болсон ДАШТ-ийн үеэр таарч байсан ба манай тамирчин 3:2-оор ялж байсан. 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ