• Lead the way ...
         
19
2024
Sep
Daily poll
(Нийт санал: 2)
100.00%
 


Сэтгүүлч: П.Цанжид   |    32   |  
0

Өнөөдрөөс эхлэн нутгийн зарим газруудад хүйтэрч, нойтон цас орж эхэлж байна. Өнөөдөр буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орох төлөвтэй байна. 

Үргэлжлүүлэн 19-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, хүйтэрч, говь, талын нутгаар салхи шуургатай, 19-20-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна. 

Цас орж хүйтэрсний улмаас замын хэсгүүдэд халтиргаа гулгаа үүсэх эрсдэл байгаа тул зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар тээврийн хэрэгслийн хурдыг тохируулах, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу. 

Малчдын хувьд бага насны болон өндөр настай хүнийг малд явуулахгүй байх дулаан хувцаслаж явахыг анхаарууллаа. 

Тариалангийн бүс нутгуудад тариа, ногоогоо хяруунд цохиулахаас сэргийлэх, ургац, хадлан тэжээлээ хүйтрэлээс хамгаалах, төмс, хүнсний ногоог хөлдөж, хайрагдахаас хамгаалах хучлага бэлдэх зэрэг арга хэмжээ авахыг сануулж байна. 

 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ