A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 47 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 47 | |
|
“Автомашингүй өдөр-2024” арга хэмжээ энэ сарын 21-ний бямба гарагт болно. Энэ удаагийн арга хэмжээг зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор зохион байгуулж байна.
Манай улс 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Дэлхийн автомашингүй өдөр есдүгээр сарын 22-нд тохиодог. Арга хэмжээний үндсэн зорилго нь автомашины хэрэглээнээс татгалзах, автомашинаас бусад тээврийн хэрэгслийг сонгох буюу нийтийн тээвэр, унадаг дугуй, явган алхалтыг дэмжихэд олон нийтийг уриалах юм.
Ингэхдээ төвийн байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлах ба 20 зах, худалдааны төвийг амраана. Сүхбаатарын талбайд болох нэгдсэн арга хэмжээгээр иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхээс гадна уралдаан тэмцээн, бусад арга хэмжээ болно. Мөн төвийн зургаан дүүргээс асар барьж үйл ажиллагаагаа явуулах гэнэ.
Өглөөний 07:00 цагаас оройны 18:00 цагийн хооронд дараах авто замуудыг хаана. Хойд чиглэлдээ СУИС-ийн уулзвар, Хүнсний IV дэлгүүрийн уулзвар, баруун талдаа Дарь-Эхийн уулзвар, Сансрын тунель, Зүүн 4 зам, Бөхийн өргөө, урд талдаа “Шангрила”-гийн уулзвар, Хүүхдийн ордны уулзвар, зүүн талдаа “Өгөөж”-ийн уулзвар, Баруун 4 зам, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Гэсэр сүмийн уулзвар гэсэн байршлууд дээр өмнөх жилүүдтэй адилхан түвшинд хөдөлгөөнийг түр хязгаарлаж, цагдаагийн албан хаагчид хяналт тавьж ажиллах аж.
Мөн автомашингүй өдрөөр дээрх хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|