• Lead the way ...
         
19
2024
Sep
Daily poll
(Нийт санал: 2)
100.00%
 


Сэтгүүлч: П.Цанжид   |    55   |  
0
Монголын Үндэсний Бөхийн Холбоо жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Өсвөр үеийн УАШТэмцээн, мөн Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх 10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулахаар болжээ. 
 
Тус барилдааны өсвөрийн 16, 17, 18 насанд 21 аймаг, 9 дүүргээс тус бүр 1, бөхийн дэвжээдээс тус бүр 1, нийгэмлэг клубээс тус бүр 1, Биеийн тамирын сургуулиас тус бүр 1 төлөөлөл оролцуулахаар шийдвэрлэсэн байна. 
 
Барилдааныг 16, 17, 18 насны ангиллаар зохион байгуулах бөгөөд зөвхөн 16 нас хүрч, иргэний цахим үнэмлэх авсан хөвгүүд оролцоно.
 
16 насанд: 2007.10.01-2008.10.01-ний хооронд төрсөн хөвгүүд,
17 насанд: 2006.10.01-2007.10.01-ний хооронд төрсөн хөвгүүд,
18 насанд: 2005.10.01-2006.10.01-ний хооронд төрсөн хөвгүүд тус тус барилдана.
 
Харин залуучуудын барилдаанд 19-20 насны буюу 2004 оны 10 дугаар сарын 1-ээс хойш төрсөн хүмүүс барилдана. 
 
Барилдах бөхчүүдийг 10 дугаар сарын 15-ны өдрийн 09:00-18:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд бүртгэж мандат олгоно. Бүртгэлээс хоцорсон бөхчүүдийг барилдаанд оролцуулахгүй.
 
TAGS