• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    111   |  
0
Гар утас хулгайлж хил давуулах гэж байсан этгээдийг барьжээ. Хэргийг тодруулбал энэ сарын 6-аас 7-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн автозамын шалган нэвтрүүлэх боомт дээр жолооч Б нь 10 ширхэг iphone 14, 15 pro max, 1 ширхэг samsung S ultra загварын гар утаснуудыг хил нэвтрүүлэх үед нь саатуулан шалгахад урьдчилсан байдлаар дээрх гар утаснуудыг хулгайлах замаар олсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.
 
Тэдгээрээс 5 утасны эзэмшигчийг олж, гар утсыг хүлээлгэн өгөөд байна. Тодруулбал Альпард маркийн автомашины жолооч өөрийн автомашинд зорчиж явсан найман хүнд дээрх гар утаснуудыг 1-2 ширхэгээр нь тараан өгч, гаалийн хяналтын бүс нэвтрүүлж гараад цуглуулж авдаг, цаашаа ОХУ-ын Улан Удэ хотод худалдан борлуулдаг нөхцөл байдал тогтоогджээ. 
 
Мөн энэ сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Алтанбулагийн хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор гэмт хэргийн замаар алдагдсан гар утаснуудыг улсын хилээр гаргах гэж байгаа талаар мэдээллийг шалгахад ОХУ-ын Буриад улсын иргэн Д нь IPhone, samsung загварын есөн ширхэг гар утсыг хилээр авч гар үед саатуулж, шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ. Уг хураагдсан есөн ширхэг гар утаснаас одоогоор гурван утасны эзэмшигчийг олж тогтооход хохирогч иргэд гар утсаа халааснаасаа алдсан гэдгээ хэлжээ. 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ