• Lead the way ...
         
19
2024
Sep
Daily poll
(Нийт санал: 2)
100.00%
 


Сэтгүүлч: П.Цанжид   |    58   |  
0
Олимпын бус жингийн чөлөөт бөхийн ДАШТ Албани улсын Тирана хотод 10 сарын 28-31-нд зохион байгуулагдана. Тус тэмцээнд оролцох шигшээ баг тамирчдыг тодруулах сорилго тэмцээн болж өнгөрлөө. 
 
Олимпын бус эрэгтэй жин буюу 61кг, 70кг, 79кг, 92кг, эмэгтэй 55кг, 59кг, 65кг ,72кг-ын жинд эх орноо төлөөлөн оролцох юм. Сорилго тэмцээнд дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд оролцож дэлхийн аваргыг зорих эрхээ авсан байна. Түүний хувьд 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 62 кг-ын жинд барилдаж эхний тойрогтоо ялагдал хүлээж байсан юм. Энэ удаад өөрийн жиндээ барилдаж дэлхийн аваргад оролцохоор боллоо. 
 
Эрэгтэй:
 
61кг- Т.Цогбадрах ( Алдар спорт хороо )
70кг- Э.Тэмүүлэн ( Хилчин спорт хороо )
79кг- О.Сүлдхүү ( Алдар спорт хороо )
92кг- Г.Ганхуяг ( Алдар спорт хороо )
 
Эмэгтэй:
 
55кг- Ч.Отгонтуяа ( Алдар спорт хороо )
59кг- С.Цэрэнчимэд ( Алдар спорт хороо )
65кг- Т.Энхжин ( Алдар спорт хороо )
72кг- З.Болортунгалаг ( Хилчин спорт хороо )
TAGS





Холбоотой санал болгох мэдээ