• Lead the way ...
         
19
2024
Sep
Daily poll
(Нийт санал: 2)
100.00%
 


Сэтгүүлч: П.Цанжид   |    37   |  
0
Унгар улсын нийслэл Будапешт хотод хоёр жил тутамд болдог Дэлхийн шатрын Олимпиад есдүгээр сарын 10-23-ны өдрүүдэд болж байна. 45 дахь удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд 196, эмэгтэйчүүдэд 181 орны баг өрсөлдөж байна. 
 
Тэмцээний зургаа дах тоглолт өчигдөр болж эрэгтэй шигшээ баг Болгарын шигшээ багтай, эмэгтэй баг хүчирхэг Гүржийн багтай тоглолоо. Эмэгтэй шигшээ багийн хувьд тав дахь өрөгт АНУ-ын багийг буулган авч багагүй шуугиан тарьсан. Харин тэд Гүржийн багийн эсрэг 1.5:2.5 харьцаатайгаар ялагдлаа. Гэсэн ч эмэгтэй шигшээ баг зургаан өргөөс таван хожил авч тэргүүлэгчдийн эгнээнд бичигдсээр байна. 
 
Харин эрэгтэй шигшээ баг их мастеруудаас бүрдсэн Болгарын шигшээтэй тоглож 3:1 харьцаатайгаар ялагдал хүлээлээ. Ингэснээр манай баг хоёр хожил, хоёр тэнцсэн амжилттайгаар тоглолтоо үргэлжлүүлж байна. 
 
Манай улсын хувьд эрэгтэйчүүдийн багт IM Г.Амартүвшин, FM С.Чингүүн, FM Э.Баасансүрэн, IM Э.Амилал, FM Х.Итгэлт нар тоглож буй бол эмэгтэйчүүдийн багт WGM Т.Мөнхзул, IM, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, WGM Д.Номин-Эрдэнэ, WFM Э.Хүслэн, WCM Б.Мөнгөнзул нар өрсөлдөж байна. 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ