• Lead the way ...
         
19
2024
Sep
Daily poll
(Нийт санал: 2)
100.00%
 


Сэтгүүлч: П.Цанжид   |    16   |  
0

Монгол Улсад ёс зүйтэй, өндөр боловсролтой иргэдийг бэлтгэх зорилготой 2018 онд үүсгэн байгуулагдсан “Монтэ Роза” ерөнхий боловсролын сургууль  2024-2025 оны хичээлийн жилээс мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалтыг хөтөлбөрөө нэвтрүүлэхийн зэрэгцээ ахлах, дунд ангийн сурагчдын технологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Codemy” академийг үүсгэн байгууллаа.

Тус сургуулийн удирдлагын баг мэдээллийн технологийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулж яваа шилдэг боловсон хүчнүүдийн нэг болох Баярсайханы Тамирыг “Мэдээллийн технологийн сургалт” хариуцсан захирал болон тус сургуулийн дэргэдэх “Codemy” академийн гүйцэтгэх захирлаар томилжээ.

Б.Тамир нь мэдээллийн технологийн салбарт 10 гаруй жил ажиллахдаа “И-баримт” , “Эмпасофт” ХХК, “Айтүүлс” ХК, “Ай Си Ти групп” ХК, “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ зэрэг улсын болон хувийн хэвшил, мэргэжлийн болоод салбарын сургалтын байгууллагуудад удирдах албан тушаал хашиж, макро төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, нэвтрүүлэх, нутагшуулахад гар бие оролцон амжилттай ажилласан туршлагатай юм.

Б.Тамир нь МУИС-Гадаад хэл соёлын сургуулийг Хятад соёл судлаач, багш мэргэжлээр бакалаврын зэрэг, БНТУлсын Станбул-Фатих их сургуульд Улс төрийн удирдлагын магистр зэргийг тус тус хамгаалсан төдийгүй мэдээллийн аюулгүй байдлын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Тэргүүлэх аудитор”, айти-н зөвлөх  юм.

 

TAGS