A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: П.Цанжид | 84 | |||||
|
Сэтгүүлч: П.Цанжид | 84 | |
|
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалантын аманд үерийн хамгаалалтын 1.8 км далан барьж байгаа. Тус байгууламжийг хоёр сувагтайгаар хийж байгаа бөгөөд эхний 800 ам метр далан бүрэн дуусаж, өнгөрөгч сард ашиглалтад орсон. Харин үлдсэн нэг км далангийн угсралтын ажлын явц 70 хувьтай үргэлжилж байгаа гэнэ.
Өнгөрсөн жилүүдэд Жаргалантын амны уулнаас их хэмжээний үер бууж, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Буянт-Ухаа 2” хороолол орчим үерт автах эрсдэл үүсдэг байсан юм.
Энэ онд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас 15 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, найман байршилд үерийн хамгаалалтын далан сувгийг хүчитгэх, шинээр барих ажил хийж байгаа юм. Харин өнөөдрөөс Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Механик инженерийн сургуулийн хойно ус ихээр тогтдог байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсралтын ажлыг эхлүүллээ. Мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Акуа гарден” хорооллын зүүн талд үерийн даланг хүчитгэх ажил хийх гэнэ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|