• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    125   |  
0

Улаанбаатар хотод коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг суурин 120 цэг, мөн явуулын автобусаар хийж буй. Өнөөдрийн байдлаар давтан тун хийлгэх болон 45-аас дээш насны иргэдийг вакцинд хамруулж байгаа. Тэгвэл өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас эхлэн 18-аас дээш насны иргэдийг ВероЦелл вакцины эхний тунд хамруулж байна. Мөн давтан тун хийлгэх иргэд ч хуваарийн дагуу вакциндаа хамрагдана.

АстраЗенека болон ВероЦелл вакцины II тун хийлгэх иргэдийг хэзээ, аль цэгт хамрагдахыг харьяалах хороо, дүүргээс холбогдож мэдээлэх тул та тухайн хугацаанд вакциндаа хамрагдаарай. Гадаадын харьяат иргэн гадаад пасспортоо авчран, оршин суудаг хаягийнхаа дагуу ойролцоох цэгтээ очин, дархлаажуулалтын II тунд хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршил, иргэдийг тээвэрлэх автобусны маршрутыг гар утаснаасаа харах боломжтой. Та энэ холбоосоор  хаягийн дэлгэрэнгүй маршрут мэдээлэл­­­­­ авна уу.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

TAGS