• Lead the way ...
         
19
2024
Sep
Daily poll
(Нийт санал: 2)
100.00%
 


Сэтгүүлч: П.Цанжид   |    50   |  
0

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдэд буюу энэ сарын 9-13-ны хооронд бүртгэгдсэн замын хөдөлгөөний зөрчлийн тоон мэдээг танилцууллаа. Автобусны эгнээ буюу замын нэгдүгээр хэсгээр зорчсон зөрчил хамгийн их гарсан байна. Нэгдүгээр эгнээгээр зорчсон 51,144 зөрчил гарсан бол хурд хэтрүүлсэн 830 зөрчил гарчээ. 

Мөн замын хэсэг болон тээврийн хэрэгслээ зогсоолын бус газар байрлуулсан 1,542 тээврийн хэрэгслийг ачжээ. Замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих зэрэг зөрчлийг мэдээллэдэг "Е-Police" апп-аар 3.004 зөрчил илэрсэн бол түр болон удаан зогсох хориотой газарт зогссон 3.448 зөрчил бүртгэгджээ. 

Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд ороогүй, орсон ч тэнцээгүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон 825 зөрчлийг илрүүлж холбогдох арга хэмжээг авчээ. 

 

 

TAGS