• Lead the way ...
         
19
2024
Sep
Daily poll
(Нийт санал: 2)
100.00%
 


Сэтгүүлч: П.Цанжид   |    45   |  
0
Унгар улсын нийслэл Будапешт хотод хоёр жил тутамд болдог Дэлхийн шатрын Олимпиад есдүгээр сарын 10-23-ны өдрүүдэд болж байна. 45 дахь удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд 196, эмэгтэйчүүдэд 181 орны баг өрсөлдөж байна. 
 
Монгол Улсын эмэгтэй баг таван тоглолтод тав хожсоноор 181 орноос тоглолтын чанараар гуравдугаар байрт жагсаж байна. Эмэгтэй багийн тамирчид өнөөдөр зургаа дахь өрөгт Гүржийн багтай өрсөлдөнө. 
 
Харин эрэгтэй багийн хувьд  таван тоглолтоос хоёр хожиж, хоёр тэнцэж, нэг хожигдолтойгоор 196 орноос 53 байрт эрэмбэлэгдэж байгаа ба тэд өнөөдөр Болгарын багтай тоглоно.
 
Манай улсын хувьд эрэгтэйчүүдийн багт IM Г.Амартүвшин, FM С.Чингүүн, FM Э.Баасансүрэн, IM Э.Амилал, FM Х.Итгэлт нар тоглож буй бол эмэгтэйчүүдийн багт WGM Т.Мөнхзул, IM, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, WGM Д.Номин-Эрдэнэ, WFM Э.Хүслэн, WCM Б.Мөнгөнзул нар өрсөлдөж байна. 
 
 
 
TAGS